Амьдрал хар, цагаан гэсэн хоёр өнцөгтэй байдаг. Харин хүмүүс энэ хар ба цагаан өнцөгний хооронд амьдардаг. Энэ хорвоо дээр амьдарч байгаа бүх хүмүүс сайн, муу, сайхан, муухай янз янзын амьдралаар амьдарч байдаг. Амьдралын зам дандаа дардан байдаггүй. Тийм ч утгаараа хүн байнга сайхан аз жаргалтай, нэг бол байнга зовж амьдардаггүй. Сайнтай муутай, жаргалтай зовлонтой амьдардаг нь хорвоогийн жам ёсны хэрэг байх.
Хэн ч энэнээс зугтаж мултарч чадахгүй биз ээ. Аз жаргал болон зовлон гуниг маш олон янз байдаг. Дандаа хорвоогийн хоёр тал юм.
Жишээ нь үхэж байхад төрж байдаг, өвчилж байхад эдгэж байдаг, баян байхад ядуу байдаг, ялж байхад ялагдаж байдаг, нийлж байхад салж байдаг. Гэвч ихэнх хүмүүс амьдралынхаа аз жаргалтай сайхан үеүүдээсээ илүүтэйгээр зовж байгаагаа мэдэрч, илүүтэйгээр хүлээн авч байдаг. Харин ихэнхдээ бүүр сүүлд нь сайхан үеүүд нь дурсамж болоход л тэд аз жаргалтай байснаа санагалзаж мэдэрч хүлээн авч, тэр үед л аз жаргалтай байж хэмээн бодолхийлдэг. Улаанбаатар хотын гудамжаар явж байгаа хүмүүсийг харахад ихэнх нь ямар нэгэн юманд шаналсан, зовсон, бодол болсон дандаа баргар царайтай хүмүүс л байдаг. Тэдний амьдралд дандаа асуудал байдаг. Гэвч бас аз жаргалтай инээмсэглэсэн хүмүүс ч бас байдаг. Энэ хүмүүст асуудал байхгүй гэсэн үг биш юм. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж явах нь эргэн тойрныхондоо болон өөртөө байнга зөв энерги өгөж байдаг. Нэг дүгнэлтэд хүрэхэд миний бодлоор зовж байгаа хүмүүс л гунигтай алхаж жаргалтай хүмүүс л инээмсэглэж байдаг гэдэг бол өрөөсгөл асуудал. Бүх хүнд проблем байдаг. Мэдээж их бага хэмжээгээр. Тэгэхдээ зовлонгоо сэтгэлийн тэнхээгээр давж, удахгүй энэ зовлон төгсгөл болж надад сайхан үе ирэх болно гэдэгт итгэж өөртөө урам зориг, итгэл найдвар өгөх хэрэгтэй. Инээж явах нь бусдад сайн энерги, өөртөө эрүүл мэнд болон маш олон сайн талтай. Хүн өөрөө аз жаргалыг бий болгох хэрэгтэй. Ямар амьдрах нь тухайн хүнээс өөрөөс нь л шалтгаална. Үүнд өөрийнх нь л хичээл зүтгэл хэрэгтэй. Та аз жаргалтай байвал таны эргэн тойрныхон чинь ч гэсэн жаргалтай байх болно. Өөрөө өөрийгөө жаргалтай болго. Амьдрах сайхан.
No comments:
Post a Comment