Wednesday, June 15, 2011

Багын зураг

Өнөөдөр 2011.06.14-ний өдөр. Өөрийнхөө багын дурсгалтай зурагнуудаа орууллаа. Зураг болгоны доороо жаахан тайлбартай явуулъя.





За энэ манай аав, ээж, ах бид 4-ийн зураг. Намайг хаана байгаан гэж гайхаж байна уу. Би гэдсэнд байгаа. Байгаа л юм даа. Энэ миний хамгийн анхны зураг. Хэхэ



Одоо миний зурагнуудыг та нар харж байгаа байх. Энэ миний багын зурагнууд. Үлдсэн хэд нь гэх үү дээ.




Дээрх хэдэн зурагны арай сайжруулсан нэг зураг. Арай томоор. Миний хамгийн хайртай хэдэн зурагны нэг.



Эрдэнэт хотод наадмын талбай дээр. Таны баруун гар талынх нь би. Хүүхэд насанд их аз жаргалтай гоё байдаг шүү.



Бид дөрөв Эрдэнэт хотын горнёк соёлын төвийн урд. Мэдээж хамгийн жижигхэн хамгийн давгүй залуу нь би шүү дээ.





1-р ангид орж байна даа. Ингээд л эрдмийн өргөөнд орж, их номын дуу сонссон доо.



Өвлийн өвгөн ирээд надад бэлэг өгөж билээ. Гурав дугаар анги байсан.



Сунгалт энэ тэр бол аймар байлаа ш дээ. Энэ зураг тавдугаар ангидаа. 1999 оны 10 сарын 19-нд төрсөн өдрөөрөө.



Гаднанд ээжтэйгээ хамт. Одоо ингээд л ээжээсээ өндөр том залуу болж эхэлж байгаа юм даа.

Багын зургаа тавилаа. Цааш нь үргэлжлүүлээд зураг оруулна аа. Зураг түүх өгүүлнэ.


No comments:

Post a Comment